Эмэгтэй хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ — What does it mean being a woman?

Alta 24
3 min readNov 27, 2023
Photo by Mohamed Nohassi on Unsplash

Эмэгтэй хүнийг, эмэгтэй ажилтныг дэмжиж ажиллах, эмэгтэй удирдлагыг дэмжих тухай, тоог нь нэмэгдүүлэх тухай компаний стратеги дээр тодорхойлогдсон юм. Түүнийг харсан эрэгтэй ажилтнууд хамгийн ихээр эгдүүцэж байх юм.

Яагаад гэж асууж байна.

Өчигдөрхөн би энэ талаар хэсэгхэн бодлоо. Эмэгтэй хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Эмэгтэй удирдлага байна гэж юу гэсэн үг юм бол?

Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэй хүний имиж юу юм бэ

Хамгийн эхэнд эхнэр, ээж гэсэн үүрэг роль талаар маш олон мэдээллүүд гарч ирж байна. Өөрийгөө хайрлах тухай зэрэгцээд постууд орсон байна.Бүхний төлөө бүгдийгээ тавиад туудаг хүмүүс байнаа бид. Эргэн тойронд байгаа хүн бүртээ хүрч анхаарал тавьж сайн эзэгтэй, сайн ээж, сайн эхнэр гэдэг нэр цол авахын төлөө амьдарч байх шиг.. 4 хүүхэд гаргасаны төлөө алдарт эх. Эмэгтэй хүнийг энэ хоёроор л тодорхойлж үүнээс илүү хүрэх цэг, очих хүсэл мөрөөдөл байхгүй мэтээр харуулах юм. Эмэгтэй хүний ариун цэвэрч чанар, гоё сайхан хөөрхөн байх, мисс байх, нөхрөө гэр бүлээ авч явах, бөөцийлөх, үр хүүхдээ эрүүл саруул өсгөдөг байх, хадам хамаатан саданаа өргөж дээдлэх энэ бүгд шууд утгаараа эмэгтэй хүнд хамааралтай. Эмэгтэй хүний үүрэг болж ойлгогддог нь үнээн. Гэтэл эр ч бай эм ч бай адилхан хүн шдээ. Биологийн хувьд ялгаатай нь үнэн. Гэхдээ эрэгтэй хүнд дээр дурдагсан үүрэг роль шууд хамааралтайгаар яригддаггүй. Энэ ачаа эмэгтэй хүн дээр л байгаа. Яг адилхан ажил хийгээд явж байна. Яг адилхан зүтгэж зүтгээд ороод ирэхэд буйдан дээр суугаад ТВ үзэх эр хүн нэмээд олон үүрэг роль гүйцэтгэх эмэгтэй хүн. Харьцуулаад хар даа…

Ийм олон ачаа шилэн болон ризенэн бөмбөгийг агаар дээр ээлжлэн тогтоох адил зүйлсийг мөрөн дээрээ үүрээд үр хүүхэдтэйгээ цуг байх өсгөх №1 хүслээ умартаад давхар асар том гэмших мэдрэмж тээгээд ажлын байран дээр ирээд ажил хийх эмэгтэй, эхнэрийнхээ бэлдсэн хоол, цэвэрлэсэн гэр орон, угаасан хувцасыг өмсөөд өсгөж буй үр хүүхдийг үнсээд гэрээсээ гараад ажлын байран дээр ирээд ажил хийх эр хүн хоёрыг тэгшитгэж ойлгож болохгүй юм аа. Энэ болгоныг зохицуулаад авч яваад амжиж байгаа эмэгтэй ховор, цаашид ч улам ховордоно. Ховорхон байгаа тэр эмэгтэй хүн асар олон зүйлийг туулах чадвартай байгаагийн хирээр тус багт мөн адил хувь нэмэр оруулна. Тэрийг аль хэдийн эрдэмтэн судлаачид батлачихсан хүйсийн эрх тэгш харьцаатай баг илүү гүйцэтгэлтэй байдгийг гаргаад ирсэн. Нийгмийн тэгш харьцаа, ажиллах хүчний тэгш харьцаанаас хамаарч байна. Ийм л учраас эмэгтэй ажилчидыг дэмжинэ гэдэг ухагдахуун гарч ирээд байгаа юм.

Биологийн хувьд эмэгтэй хүн эрэгтэй хүний дээр гарахаар бүтээгдээгүй. Үүрэг роль нь хүртэл шал өөр. Гэхдээ ажлын байрны тодорхой шаардлагын дагуу хийгдэх ажил үүрэг тус чадавхиас илүү гараагүй бол боломжыг нь олгооч ээ. Эмэгтэй хүн учраас чадахгүй гэж шууд дүгнэж хойд талруу зогсоох, тэр дүгнэлтийг хийх хүн та бодож үзнэ үү. Эмэгтэй хүн учраас декрит авдаг учраас ажилд авахгүй гэж бодож буй хүн та бодно уу. Ийм учраас ажилд эмэгтэй хүн битгий аваач гэж бичиж буй хүн бодно уу. Эмэгтэй хүн та бүгдийн хэзээ ч тэсч тэвчиж чадахгүй та нарын биологит байхгүй тэр чадварыг гаргаж үр хүүхэд төрүүлдэг шүү. Тэр битгий хэл эмэгтэй тамирчдын амжилт эрчүүдтэй эн зэрэгцээ байгаа. Ажил хийх боломжыг нь олго. Тэнд эрчүүдтэй зэрэгцэж эрчүүдийн гэгдэх ажлыг сонгож суралцаад тэмцээд зогсож буй эмэгтэй хүн ямархан гайхамшиг авчирахыг олж мэдээсэй.. зөвхөн боломж олгох.

Эмэгтэй хүн гэдэг тодорхойлолтод хийдэг ажил нь ордог байхыг хүсч байна… Эрэгтэй хүн гэхээр удирдагч гэж орж ирдэг шиг эмэгтэй хүн гэхээр адилхан удирдагч гэж орж ирдэггүй юм аа гэхэд мэргэжилтэн, эрдэмтэн, багш гэх мэт хийсэн бүтээсэн ажил мэргэжил нь орж ирдэг байгаасай гэж хүсч байна...Тулга тойрсон асуудал, гоо үзэмж, ааш зангаас гадна өөр зүйлс эмэгтэй хүнийг тодорхойлдог байгаасай гэж хүсч байна.

--

--