Хань ижил гэх тухайд

Alta 24
2 min readDec 15, 2021

Монголчууд яагаад нэгнээ байнга эхнэр/нөхөртэй болохыг шаардаж, хүүхэд нэхэж, оройтлоо гэж шахамдуулж хувь орон зайд нь халдаж байдаг вэ… Дундаж наслалт багатай болохоор уу… Бараг л хүүхэд насандаа хүнтэй сууж насан туршдаа амьдрах үлгэрийн амьдрал эсрэг талд эхнэр нөхрөө хуурсан, өнчирч хагацсан хүүхдүүд, салалт гээд л.

Сүүлийн үед хань ижил гэдэг ойлголтын тухай илүү нухацтай бодох боллоо. Хүн өөрийгөө тодорхой хэмжээнд ойлгож, таньж, ямар амьдралыг хүсч буй, энэ амьдралд юуны төлөө амьдрах, юу үнэт зүйл чинь вэ гэдгийг өөрийнхөө хэмжээнд мэдчихээд хань ижил гэдэг хүнээсээ юу хүсэх, ямар зан чанар, үзэл бодол байх вэ, ямар шаардлага тавих вэ гэдгээ тодорхойлчихоод дараагийн алхам гэрлэлт гэдэг үе шатруу ороосой гэж бодож байна. Хариуцлагатай алхам шүү гэдгийг илүү ойлгоосой. Ээж аав гэдэг 2 хүн хүсээд нэгэн хүнийг энэ хорвоо ертөнцөд авчирдаг шүү гэдгийг ойлгоосой. Хүүхэд гэдэг тэр нэгэн ертөнц бүхэл хүн шүү дээ.

Хань ижил гэдэг зүгээр л бие мах бод эсвэл хайр дурлалын тухай асуудал биш. Ирээдүйн хүүхдийн чинь ямар сургуульд сурж, юунаас үлгэр авч, ямар хүний copy paste бий болох, тэр битгий хэл эрхэмлэж явах зан чанараас авхуулаад эмээ өвөө болсон үед чинь чиний амьдрал ямар байхтай холбогдох тийм олон зүйлсийн зангилаа эхлэл цэг.

Англи хэлний My partner гэдэг нэршил яг тохирох үг юм шиг санагддаг. My partner … амьдрал хэмээх уртаас урт аялал мэт боловч богинохон энэ үеээ эерэг, таатай, дурсамж дүүрэн, гараас хөтлөөд хэцүү бүхнийг сөрөх тэр л хамтдаа байх хүнээр төсөөлж байна. Бие махбод, дотоод сэтгэлээс гадна, сэтгэл санаа оюун санааны хэрэгцээгээ хамтдаа хангаж ярилцдаг, ойлголцдог, үзэл бодлоо илэрхийлдэг. Мэдрэмжээ хуваалцдаг, бие биедээ чин сэтгэлээсээ бүхий л сайхан бүхнийг хүсдэг, дэмждэг, хамтдаа хичээдэг…Орон зайг нь хүндэлдэг, хувь хүн байх боломжийг нь үгүйсгэдэггүй. Тус тусдаа ертөнц байж, ертөнцөө баялаг байлгаж чаддаг гээд л…маш их зүйлийг дурдмаар санагдах юм… арай л хөнгөн шийдээд байна уу даа л гэж бодох юм

--

--