Гэрлэлт хэмээх хурдны галт тэргэнд амжиж суухаар яарч буй охиддоо

Alta 24
2 min readFeb 16, 2024

Миний үеийнхэн эрт хүнтэй суудаг, хүнтэй суух нийгмийн дарамт ихтэй үеийнхэн юм шиг санагддаг. Магадгүй одоо ч бас ижил дарамт учирдаг байх.

30 нас гарсаны дараа эргээд харахад юунд яарч, яагаад хүнтэй суух ёстой бодол төрдөг болсоныг гайхширах юм. Хурдтай өнгөрч буй галт тэргэнд амжиж суух гэж яараад амжсан нь өдийд эргээд харахад хэд хэдэн хүүхэдтэй босгосон амьдралтай, сэтгэл ханамжтай ханамжгүй, дүр эсгэсэн, өөрийгөө шинээр нээсэн гээд л түмэн орчлонгийн тоосонд даруулж суугаа. Амжаагүй нь одоо ч гэсэн нийгмийн дарамтанд орчихсон ганцаараа л явж байгаа. Алинд нь ч багтдаг байсан та шүү л гэж хэлье. Хурдны галт тэргэнд сууж бусдын жишигт багтах гээд яарж байгаа бол бодож үзээсэй гэж үзсэн хэдэн зүйлсийг бичлээ. Энэ бол эмэгтэй хүний амьдралдаа гаргах хамгийн чухал шийдвэр байдаг. Ялангуяа охидуудтай хүн болохоороо охидууддаа захина гэж боддог зүйлсээ онцоллоо.

  • Ганцаараа амьдарч үзсэн үү- Эмэгтэй хүн ямар ч үед амьдралынхаа тодорхой хугацаанд ганцаараа амьдарч үзэх хэрэгтэй. Бие дааж шүү. Орон байр тусгаарлаад, олсон мөнгөөрөө амьдраад гэсэн үг. Өөртэйгөө байж сурах, өөртөө сэтгэл ханаж, өөрийгөө юунд баярладаг, яаж тайвширдаг, ямар үйлдэлд сэтгэл ханадаг, яавал илүү өөртөө итгэлтэй байдаг гээд л өөрийгөө ойлгож танин мэдэх шаардлагатай. Өөрийгөө сэтгэл ханамжтай, цаашлаад аз жаргалтай өөдрөг нормал амьдруулж сурах хэрэгтэй. Тэгж сураагүй бол түүнийг чинь хэн нэгэн эр хүн нөхөж дүүргээд насаар чинь аз жаргалтай болгоно гэж найдах хэрэггүй ээ. Магадгүй тэгж буй мэт санагдах байх, гэхдээ тэр бол түр зуурынх
  • Хамгаалалт бас дахин хамгаалалт- Дотно харилцаанд тодорхой туршлага сууж эрүүл ухаанаар хандаж өөрт таалагддаг дуртай тэр зүйлийг олж илрүүлэх таньж мэдэх, сэтгэл ханамж авдаг болох… Тухайн хүнээ таньж мэдэх, сайн муу ялгаатай олон төрлүүдийг ойлгох, онцлогийг харах. Юу юуны духанд хүрэлгүй хүүхэдтэй болохгүй ээ. Хүнсээ дагуулдаг эд бараа таваар бишээ хүүхэд бол. Чиний цаашдын амьдралыг орвонгоор нь эргүүлж ирээдүйг чинь тодорхойлох чи яаж амьдрахыг тодорхойлдог эмэгтэй хүний хамгийн чухал шийдвэр бол чи хэний хүүхдийг гаргах вэ гэдэг зүйл шүү дээ.
  • Өөрийгөө бүтээ: Эмэгтэй хүний цэцэг шиг амьдрал богинохон. Өдөр бүр үлдсэн амьдралынхаа хамгийн үзэсгэлэнтэй насан дээрээ амьдарч байдаг. Ямар эмэгтэй болмоор байна, түүнийгээ бүтээ. Хөдөлмөрлө, боловсор. Хэн нэгэн эр хүний гарт хүлгийн жолоог атгуулахгүй ээ. Баялаг амьдар, алмаз шиг олон талстуудаар өөрийгөө гялалзуул. Эргээд дурсах олон дурсамжуудаар амьдралаа дүүрэг. Эрдмээр өөрийгөө чим. Өнөөдөр үхлээ гэхэд харамсахааргүй амьдар.

--

--