Амьдралыг хөнгөвчилөх санаа оноо

Alta 24
2 min readNov 14, 2021

Саяхан ковид тусаад, ажлаа солиод, ажлын ачаалал, ар гэр амьдрал гээд нилээн хэцүүхэн хэсэг өнгөрөөд түүнийг даван туулсандаа баярласан ч юм уу амьдрах эрч хүч нэмэгдчихээд байгаа шүү

Ганц дайчин ганцаардахгүй гэдэг шиг амьдралыг хөнгөвчилөх элдэв янзын hack, tips унших дуртайг хэлэх үү. Санаа аваг гээд ойрд шинээр төрсөн санаа оноо, хэрэглэж буй зүйлсээ бичихээр шийдлээ. Таньд ч бас байвал комментоор хуваалцаарай

  1. Winter outfit: Гадаа хүйтрээд хэн хүнгүй л өвлийн хувцас бодож байгаа байх… би ч гэсэн. Ядахнаа стилгүй стилтэй болмоор санагддаг шүү. Зиа тэгээд хүүхдүүдээ хүргэж өгч авах, дэлгүүр хоршоо орох гээд ойр зуурхайн ойр ойр гарнаа би чинь. Тэгээд өмсөхөд эвтэйхэн, хамгийн гол нь дулаахан, ахин дахин өмсөж тайлахад хялбар, өөрийгөө хараад гутраад байхааргүй цоглог байхад болоод явчихаж байгаан. Өнөөдөр ер нь тэрийгээ бараг болгочихлоо гэж бодоод: Өвлийн хар күрчиг (On&On сентфонон дотортой, black friday гээд хямдралтай байсан, сентфонон дотортойд нь хичнээн баярлав, дулаахан бас угааж болно✨, бас хөөрхөн загварлаг) + Ноолууран малгай (Гоёо, эрэгтэй загвар байх гэхдээ тод ягаан өнгөтэй. Хичнээн жил голон голон өмсөж байна 😃 малгай зохидоггүй гээд малгайгүй яваад байж болохгүй шүү)+ ноолууран цамц (энд тэндгүй хямдралтай байгаа үед нь хамгийн basic загвараас, элдэв янзын загвар, сүлжээс хэрэггүй үнэ нэмэгдэхийн нэмэр, дулаахан, зөөлхөн)+ ноосон өмд (ноолууранг авмаар л байгаа… )+ женс (uniqlo оффис өмд өмсөж туршинаа)+ гутал (Dr martins) бараг намайг төсөөлж байна уу ? нэмээд ямар нэг хүүхэд тэврээд эсвэл хөтлөөд явж байгаа 😂
  2. Арьс арчилгаа: Үнэхээр энгийн байх тусмаа дээр. Би янз бүрийн бодис авч хэрэглээд арьсаа эмзэгшүүлсэн байна лээ. Цэвэрлэгч ус (Garnier Miscellar water)+ Нүүрний саван (Cera Ve — Foam)+ Тонер (Song Jun)+ Calming gel. Хуурайшаад байвал тос, батга гарвал батга хатаах гел, мэдээж нарны тос
  3. Grocery list- Утасныхаа Notes app дээр авах юмаа тэмдэглэж гараад check-лэх. Ахиад хүнсээ цуглуулах бол листээсээ хэрэгтэйгээ uncheck хийгээд, нэмэх бол нэмж оруулна. Байнга ашиглах мөнхийн листтэй. Ахин дахин бичээд байхгүй.
  4. Нээх сайхан дэлгүүр хэсмээр байдаг ч зав гардаггүй бол УБ их дэлгүүр 22 цаг хүртэл ажилладаг юм билээ шүү 🙌
  5. Iphone Цэнэглэгч Ehlel brand Fast charger маш хурдан цэнэглэнэ.
  6. Apple air pod pro- Noise cancelling is the holy grail
  7. Catch up with 1 friend — Ямар нэг сайн найзтайгаа долоо хоногт 1 удаа ярилцах нь хүний амьдралын орлуулашгүй нэг хэрэгцээ юм
  8. No phone before bed… Энийг яг тогтмол хэрэгжүүлж чадахгүй байгаа. Гэхдээ хэрэгжүүлмээр байна.

За за дараа үргэлжлүүлнэ ээ..

--

--