32 насны төрсөн өдөр ба сургамжууд бла бла

Alta 24
2 min readSep 10, 2023

Хүний амьдралын мөчлөг цаг цаг үедээ өөр өөрөөр явагдаж хүн ч түүнийгээ дагаад хувьсан өөрчлөгдөж байх учиртай юм байна. Бараг өөрчлөгдөхгүй байвал та өөрийгөө нэг сөхөөд харах хэрэгтэй байх. Сайн ч бай муу ч бай хорвоо дэлхий ч хувьсан өөрчлөгдөж байна. Өнгөрсөн жил ихийг өгсөн хирнээ бас авахыгаа ч бас авчихсан л байна.

  1. Зоригтой байх: Тав тухтай бүсдээ баймаар байсан ч зориг гаргаж түүнээсээ гарч байх. Байн байн. Тэр бүсээс гарах хүчийг өөрөөсөө гаргадаг байх. Эхэндээ тодорхойгүй хэцүү байна. Гэсэн ч show up Буюу өөрийгөө ядаж л тэр бүсээс гаргаж шинэ бүсд эхлээд оршоох үйлдлийг олж хийх
  2. Сайхан сэтгэл гаргах: Сайхан сэтгэлийг, тусыг, хүнийг бодсон үйлдэлийн чинь хариуд юу ч ирж болно гэдэгт өөрийгөө дасгах. тэр бүхнийг чинь авч байгаа хүн заавал талархах албагүйг, буцаагаад гомдоож болохыг, бүр цаашилбал хүнд байдалд ч өөрийг чинь оруулж болохыг ойлгосон. Гэсэн ч чиний core чинь тийм л хүн юм бол тиймээрээ л бай. Сайхан сэтгэлрүү чинь ус цацсан ч сайхан сэтгэлийг гаргасаар л байгаарай. Хорвоо дэлхийд байх сайхан сэтгэлтнүүдийг баатар гэж би боддог оо. Тэр баатруудын эгнээнд жигсахыг хүснэ.
  3. Өөрөө өөртэйгөө ойр ойрхон catch up Буюу ярилцаж байх: Чи минь яагаад байна даа, яагаад ойр ойрхон цухалдаад байна, яагаад сэтгэлээр унав, яг юу нөлөөлөв, би ямар риакшн гаргав гэх мэт өөртэйгөө ажиллаж өөрийгөө танин мэдэх. Сарын тэмдэгийн мөчлөгтэй холбоотойгоор миний сэтгэл зүй , бие хаа хэрхэн савлаж байгааг мэддэг болсон маань томоохон сургамж байлаа.
  4. Өөрийгөө өөрийнхөөрөө оршин байх зөвшөөрлийг олгох: Бид бусдаас илүү өөртөө хатуу ханддаг юм шиг эээ. Ялангуяа би. Тиймээс хааяа залхуурахыг, эмх цэгцгүй байхыг, зүгээр л оршин байхыг, зүгээр л эморохыг, эсвэл өөртэйгөө л оршин байхыг өөртөө зөвшөөрч түүнийгээ шүүмжлэн шүүхгүй байх их чухал юм. Бусдад ч бас тийм орон зайг нь олгох хэрэгтэй. Байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй.

Ингээд энэхүү постыг өндөрлье.

Here‘s to another year of growth!

Cheers!

--

--