31 насны төрсөн өдөр ба сургамжууд бла бла

Alta 24
2 min readAug 22, 2022

Officially my 30's started and my 20’s closed. Behind the door now. Phew. What a journey.

30 насанд ирсэн эмэгтэйчүүдээс асуувал, ихэнхи нь тэдэнд 30-д нас нь таалагдаж буй тухай хэлэх байхаа :) I hope so.

Миний хувьд ч гэсэн адилхан. Ингэж хэлж байна гээд мөнхийн жаргалтай, бал бурам шиг амьдарсан гэсэн үг биш л дээ. Гэхдээ л байгаа бүхэндээ талархаж байна.

  1. Say NO: Үгүй гэж хэлэх. Үгүй гэж хэлмээр байгаа бүхэнд үгүй гэж хэлэх хэрэгтэй. Тэгэх эрх нь чамд байгаа гэдэгт бүр 300 хувь итгэлтэй байгаарай. Үгүй гэж хэлмээр байв ч хэлж чадахгүй байх тэр мөчөөс чиний амьдрал чинийх биш, хэнд нийцүүлээд байгаа түүнийх болно. Амьдралынхаа удирдлагыг чи алдана шүү. Арай хэтрүүлэгтэй л хэлчихлээ гэхдээ энэ бол үнэн. Одоо байгаа нөхцөл байдал чинь таалагдахгүй байна уу , тэгвэл цаашид ингэж амьдрахгүй. Тэр нөхцөл байдалд үгүй гэж хэлээд яаж амьдармаар байна түүндээ Yes гэж хэл.
  2. Сэтгэлзүйдээ анхаар: Сэтгэл зүйг нэг эрхтэн гэж үздэг юм байна. Тэр өвчилбөл гэмтвэл бүх зүйлд нөлөөлдөг, бүр бие хаа чинь хүртэл өвдөнө. Сэтгэлзүйчгүйгээр өнгөрсөн 1 жилийг яаж давах байснаа би үнэхээр мэдэхгүй байна. Ямар ч байсан надад тохиолдсон бүхэнийг, би шийдвэртээ бат зогсоход, бодит байдалтай үнэнээр нь тулахад үнэхээр тусласан. Зөв арга замаар туулахад минь тусласан би бас өөртэйгөө нилээн тулсан. Сэтгэлзүйчийн зөвлөгөөг үнэгүй авах эрхийг олгосон компанидаа маш их талархсан.
  3. Талархахуй & Өгөхүй. Өгсөн бүхэн цэцэглэж байдаг гэж юутай үнэн. Энэ хорвоо бүхэлдээ өгч авч байдаг солилцоо. Тэр дундаа бусдад талархалтайгаар, баяр жаргалтайгаар өгөх нь хэзээ нэгэн цагт буцаад ирдэг юм байна. Юу тарьсан түүнийгээ хураана гэдэг шиг. Энэ жил бусдаас ихээхэн хайр, дэмжлэг хүртсэн сайхан жил байлаа. Магадгүй миний гаргасан сэтгэл, өгсөн бүхэн, энергийн хариу юм болов уу ч гэж бодох шиг… өгөхдөө хариу нэхэхгүй байхдаа л оршиж байх шиг… авч буй бүхэндээ талархахаа мартахгүй байх… өгч буй бүхэндээ, өөрөөс гарч буй бүхэндээ сайн сайхан энергээ шингээхээ мартахгүй байхыг л ахин дахин өөртөө ч та бүхэндээ ч сануулмаар байна.
  4. Дотор хүнээ битгий мартаарай: Өөрийгөө үл март. Чиний дотор байдаг тэрхүү бяцхан охин, хүү юу хүсч байдгийг цаг гарган сонсож, бага ч гэсэн зүйлсийг түүний төлөө хийж байх үнэхээр чухал юм билээ. Тэр дотор хүнийг сонсохгүй түүний хүслийг гүйцэлдүүлэхгүй байх тусмаа өөрөөсөө алсран холдож, сэтгэл ханамжгүй, амьдрал утгагүй болж байдаг юм байна гэдгийг ойлгосон. Миний дотор байдаг гэнэн охинийг үе үе би эрхлүүлж түүний саналыг сонсож, дэвтээж байдаг… та ч бас сонсоорой. Яг одоо юу хийхийг хүсч байна түүнийг нь л нэг хийгээд өгөөрэй. Бага зүйл ч байж болно шүү дээ.

--

--