30 настай синглүүдээ өмөөрөхүй

Alta 24
2 min readNov 9, 2021
Photo by Wim van 't Einde on Unsplash

Одоо бодоход миний эгч 30 гаран настай байхад хүн бүхэн хүнтэй суулгүй оройтлоо гэж санаа зовдог байв. Би ч бас зовдог байв.. Үнэхээр л удахгүй хүнтэй суухгүй бол оройтчихлоо хөгширчихлөө гэж боддог найз залуутай болоо ч гэж шавдуулдаг байлаа. Хүүхэдтэй ядаж болоосой гэж боддог байв.

Одоо би 30 насны өндөрлөг дээрээс харахнээ яах гэж тэдгээр массын нэг болж байв. Харин ч эсрэгээрээ зүгээр шдээ муу хүнтэй сууж байснаас сингл байсан дээр. Гадагшаа яв, юм сур, аяла зугаал гээд байж байх байсан юм. Гэтэл бараг бүгд үл үзэгдэх дарамт үзүүлсээр эгч маань ч үнэхээр хоцорлоо хөгширлөө гэсээр хүнтэй сууж хүүхэдтэй болсоон болсон. Гэхдээ зөв сонголт байсан уу тийм гэж би лав хэлж чадахгүй. Хүүхэд хоцроно гэж үү зүгээр шд бие сэтгэлийн бүрэн байдалтай, хүүхдийн эцэг нь ч гэсэн салж нийлээд шалдан хүүхэн дагаад байхгүй насан дээр бие биенээ сайтар таньж мэдээд сууж байвал зүгээр. Олон хүүхэд гаргаж тэрийгээ энийгээ гэж өөрийгөө гаргуунд нь гаргасанаас хүүхдийнхээ боловсрол хүмүүжил чанарт анхаарсан нь дээр.

Би эсрэгээрээ эрт шахуу нийгмийн стандартаар бол цаг нь болсон үед хүнтэй сууж хүүхэдтэй болсоон болсон. Зөв сонголт байсан уу гэж үү гэрлэсэн амьдралд хайр дангаараа цор ганц чухал зүйл биш юм билээ. Асар олон дагалдах зүйлс бий. Асар олон шүү.

Одоо стил сингл 30 гарсан бол бүр яараад хэрэггүй гэж зөвлөнө өө. Яг л амьдрал чинь одоо л эхлэж байна. Бүх зүйлсийг хийж үзэх хэрэгтэй. Нөхөр хүүхэдтэй болох талаар огт бүү санаа зов. Ганцаараа бүхэнийг хийж чаддаг болоод ганцаараа ч жаргалтай байдаг, бусдын хайрыг үгүйлэлтгүй өөрийгөө өөрөө тултал хайрладаг болчих, өөртөө таалагддаг болчих. Яавал жаргалтай, яавал сэтгэлээ сэргээж чаддаг болохоо ойлгодог болчих. Тэгээд л бусад нь аяандаа болно…

--

--